Г.ТУВААНЫ НЭРЭМЖИТ ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд байгуулагдсан. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 28 дугаар тогтоолоор Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Тувааны нэрэмжит эмнэлэг болсон.

      Нэгдсэн эмнэлгийн дэргэд даргаар удирдуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын баг ажилладаг бөгөөд эмнэлгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж хамтын зарчмаар  шийдвэр гарган ажилладаг.

       Нэгдсэн эмнэлэг нь 7 алба 14 тасгийн зохион байгуулалтай . Хүний нөөцийн хувьд 226 эмч ажиллагсадтай. 66 их эмч, 95 сувилагч тусгай мэргэжилтэн, эмнэлгийн бусад ажилтан 65 ажиллаж байна. Нийт эмч нарын 92,4 % нь үндсэн нарийн мэргэжил эзэмшсэн байна. Үндсэн мэрэгжил эзэмшсэн эмч нарын 21,2 % нь, эмнэлгийн тусгай мэргэжилтний 51,3 % нь  төрөлжсөн мэргэжил эзэмшсэн бөгөөд нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний 47,3% нь мэргэжилийн зэрэг,цолтой.Магистр цолтой 12 эмч ажилтантай.

         Амбулаторийн  тусламж үйлчилгээг 20 нарийн мэргэжлийн чиглэлээр 21 үзлэгийн кабинетаар, өдрийн эмчилгээний 12 оронд, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг 8 тасагт нарийн мэргэжлийн 18 чиглэлээр 167 эмнэлгийн оронд үзүүлж, эмнэл зүйн лаборторид  12 төрлийн шинжилгээг 159 үзүүлэлтээр, үйл оношийн шинжилгээг  10 төрөл 26 үзүүлэлтээр хийж,  яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг аймгийн хэмжээнд үзүүлж байна.

       Жилд дунджаар 63231 хүнд амбулторийн үзлэг хийж, 6442 өвчтөнг хэвтүүлэн эмчилж,  51076  ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,8 байгаа бөгөөд 782 эхийг эсэн мэнд амаржуулж, 788 мэс заслын хагалгаа хийж, 4895 ойрын, 44 алсын дуудлаганд үйлчилж сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэрэгжилтнийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг. 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

       Үндсэн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаториор болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэхээс гадна өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг мэргэжлийн арга зүйн зөвлөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах,анагаах ухааны их дээд сургуулийн оюутны дадлага,сургалтыг  удирдан зохион байгуулдаг.

БИДНИЙ АМЖИЛТ

       Сүүлийн 12 жилд эхийн эндэгдэл гаргалгүй, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөнд 5,9 промиль, нялхсын эндэгдлийн түвшинг 6,2 промиль болтол тогтвортой бууруулсан.

       Эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг товлох цахим үйлчилгээг нэвтрүүлж,бөөр орлуулах гемодиалез эмчилгээ, хэвлийн хөндийн болон урологийн дурангийн мэс засал, хүүхдийн мэс заслын болон нүд, чих, хамар хоолойн мэс засал,  мөчдийн хугарлыг түгжээст хадаасаар хадах, төрөлхийн зарим согогийг засах, дутуу төрсөн нярайн сурфактант эмчилгээ, зонхилон тохиолдох  элэг, уушги, ходоод, нойр,түрүү булчирхай, өндгөвч, хөхний хорт хавдрын маркери, зүрх, түнх, судас, булчин, бамбай,түрүү булчирхай, хөх, ургийн ЭХО оношлогоо, бх –ПГУ шинжилгээ, цусны хийн шинжилгээ, зүрхний хурц шигдээсийн оношлогооны тропонин А,Т г тодорхойлдог болсноор иргэдийн Улаанбаатар явах урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулсан.  

ГАДААД ХАРИЛЦАА:

  1. Шотландын Ямаа-Траст хүмүүнлэгийн байгууллага-2013 оноос
  2. Францын Аксион Монгол ТББ-2014 оноос
  3. Японы Асахикавагийн Анагаахын сургуулийн Яаралтай тусламжийн тэнхэм, Мэс засал-гэмтлийн нийгэмлэг 2019 оноос
  4. Туул-Ротари клуб  2019 оноос

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ :

  1. Хятадын болон Монгол улсын ЗГ ын дэмжлэгтэй  Цахим эрүүл мэнд төсөл
  2. АХБ ны дэмжлэгтэй ЭМСХХ-3 төсөл Алсын зайн оношилгоо 
  3. АХБ ны дэмжлэгтэй ЭМСХХ-5 төсөл Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал
  4. АХБ ны дэмжлэгтэй ЭМСХХ -5 төсөл Төвлөрсөн ариутгалын засвар,тоног төхөөрөмжийн шинэчлэл төсөл
  5. ЭМЯ ны санхүүжилтттэй Эрүүл мэндийг дэмжих төв
  6. НҮБ ХАС ын дэмжлэгтэй  Өсвөр үе-Эрүүл мэнд
  7. Шведын SMOFF Нярайн түнхний үений скрининг оношилгоо
  8. Люксенбургийн ЗГ ын дэмжлэгтэй  Зүрх судасны төсөл 
  9. Люксенбургийн ЗГ ын дэмжлэгтэй  эх нярайн зайн оношлгоонд дэмжлэг үзүүлэх төсөл
  10. Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн төсөл