ТҮҮХЭН ЗАМНАЛ

      ЭХЯ ны сайд Шийнэн 1942 онд шинээр байгуулагдах эмнэлгийн үйл ажиллагаанд зориулж 3 гэр,  эм хэрэгслээр тусалж, эмнэлгийн тамгыг бага эмч Д.Батбуянд гардуулж өгснөөр Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн эх суурь тавигдсан түүхтэй.

1942-1950  он           

1942 оны 2 дугаар сарын эцсээр хуралдсан аймгийн намын бага хурлын  илтгэлд аймгийн хүн амын дотор нийгмийн халдварт өвчин түгээмэл, нас баралт их, ариун цэврийн шаардлага сул байгаагаас гадна аймгийн амбулатори, эмийн сан зохих ёсоор нээгдэн ажиллаж чадаагүйг тэмдэглээд аймгийн больниц, амбулатори, эмийн санг жинхэнэ ёсоор нь ажилд оруулахыг бага хурлын тогтоолд чухалчлан заасан байна. 1942  оны эцэст эмнэлэг 5 гэр, 10 ортой, 10 аад ажилчинтай болж, 1943 оноос их эмчийн тусламжийг анхлан үзүүлж их эмч Т.Шагдарсүрэн ажиллав.

1946 он гэхэд аймгийн больниц 30 ортой болж дотор,төрөх, хүүхэд, арьс өнгө зэрэг орны мэргэжлийн ялгаа гарч, эмнэлгийн лаборатори нээгдэж анхны лаборантаар Ч.Гонжив ажиллав.

1947 онд 16 ортой шинэ больниц баригдаж эмэгтэйчүүд хүүхдийн зөвлөгөө өгөх газар байгуулагдав.

1948 оноос мэс заслын тусламж үзүүлж эхлэв.

1951-1960 он

1951 онд автограш,складын барилга,1954 онд угаалга,моорогийн барилга баригдав.

1953 онд Сайнцагаан сумын Хүйтэн булаг хэмээх газарт сүрьеэ өвчнийг эмчлэх 10 ортой Айрагийн сувилал байгуулагдаж, 1955 оноос аймгийн эмнэлгийн арьс өнгө, сүрьеэгийн тасгууд диспансери болж тусгаарлан үйл ажиллагаа нь өргөжив.

1954 онд сувилагч Д.Лхамжав, Ц.Үржинханд нар Улаанбаатар хотод 6 сар суралцан эх баригч мэргэжилтэй анхны сувилагч бэлтгэгдэв.

1955 онд 12 ортой мэс заслын тасаг, 1957 онд рентген кабинет байгуулагдав.

1959 онд сүрьеэ өвчнийг эсэргүүцэх диспансер 3 гэр, 15 ор, 12   ажилтантай байгуулагдан, Зөвлөлтийн мэргэжилтэн Е.М.Балинский 1961  онд уригдан ажиллав.

1959 он хүртэл түргэн тусламжийн үйлчилгээг морь, тэмээ, унадаг дугуй болон явган явж үзүүлж байв.

1960 онд шинэ эмнэлэгтэй болж орны тоо 55 д хүрч, мэргэжлийн тасаг кабинет нэмэгдэн Нэгдсэн больниц нэртэй болж төрөх тасаг нээгдэв.

1961-1970 он            

1961 оноос хүүхэд, халдвартын 10 ортой тасгууд бие даан үйл ажиллагаа явуулах болж,1962 онд сүрьеэгийн тасаг байгуулагдав. Мөн оноос түргэн тусламжийн дуудлагыг ГАЗ-69 машинаар гүйцэтгэж эхлэн улмаар УАЗ -2, Волга 1, Шкода 1 машинаар үйлчилгээ үзүүлдэг болов.

1962 он гэхэд Нэгдсэн больниц 11 их эмч,бага эмч,эх баригч,лаборант 18, сувилагч 23,асрагч 17,бусад 16 ажиллагсадтай болов.

1965 оноос мэдрэл,сэтгэц, шүдний  тусламж үзүүлж эхэлсэн. 1967 онд 5 гэртэй хүүхдийн больниц

1968 онд өдөртөө 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай 2 давхар амбулаторийн барилга баригдаж,нөхөн сэргээх эмчилгээний кабинет нээгдэв.

1970 онд шүдний кабинет 1971 оноос цусны кабинет ажиллав.

1971-1980 он            

1971 онд 30 ортой хүүхдийн больницын барилга баригдаж өөрийн өвөрмөц үйл ажиллагаа явуулах байртай болов. Мөн онд чих хамар хоолойн кабинет нээгдэв.

1972 онд  нүдний кабинет байгуулагдан нэгдсэн больниц 75 ортой болж үйл ажиллагаа нь өргөжив.

1974 онд мэс заслын тасгийн дэргэд, 1977 онд хүүхдийн тасгийн дэргэд эрчимт эмчилгээний өрөө нээж эфир маскаар мэдээгүйжүүлэг хийж эхлэв. 1976 оноос зүрх судас, дүн бүртгэлийн кабинет үйл ажиллагаа явуулж эхлэв.

1978 он гэхэд нэгдсэн больниц 180 оронд үйл ажиллагаа явуулж байв.                                     

1980 онд 90 ортой шинэ эмнэлэгийн барилга ашиглалтанд орж тодруулах 2, сэхээний 5 ортой мэдээгүйжүүлэг, эрчит эмчилгээний тасаг байгуулагдав.

1980 онд хүүхдийн кабинеттай, богино зайн холбоо бүхий дуудлагын 4 машинтай байгуулагдан ажиллав.                                          

1981-1990 он            

1981 онд  210 ортой болж өргөжив.

1982 онд 40 ортой халдвартын барилга ашиглалтанд оров Мөн оноос цус   сэлбэх салбар станц байгуулагдав.

1985 оноос хавдар судлалын кабинет,суурь өвчтэй хүүхдийг чийрэгжүүлэх улирлын сувилал Сүм хөх бүрдэд хүүхдийн тасгийн орон тоонд багтаан  багуулагдав.

1985 оноос шүд, рентентэй Газ 66 2 машинаар т нүүдлийн амбулаторийн тусламжийг үзүүлж эхлэв.

1988 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр эхийн амрах байрыг

1990 онд хэт авиан оношилгооны болон дурангийн кабинет байгуулагдан  бүдүүн шулуун гэдэс, бронхийн уян дурангийн оношилгоо хийж эхэлжээ.

1991-2000 он             

1995 оноос лаборатори, рентген,шүүх-эмгэг анатоми, дуран, нөхөн сэргээх эмчилгээний кабинет нэгдэн параклиникийн тасаг байгуулагдан нян судлалын лаборатори ажиллаж эхлэв.

1998 онд 30 ортой 2 давхар төрөхийн барилга баригдав. Чанарын баг ажиллаж эхлэв.

2000 онд  Нэгдсэн эмнэлэг 167 ортой,52 их эмчтэй ажиллаж, сувилахуйн алба байгуулагдав.

2001-2011 он            

2003 оноос гэмтлийн мэргэжлийн тусламж үзүүлж эхлэв.

2004 онд Төрөх тасагт 4 ортой нярайн эрчимт эмчилгээний өрөөтэй болов.

2008 онд 13 ортой мэдрэлийн тасаг байгуулагдав. Мөн онд Японы Fujinon 2200 аппарат суурилагдан ходоодны оношилгооны дуран хийж эхэлснээс гадна телевизийн системтэй рентген оношилгооны аппарат суурилагдав.  

2009 оны Дундговь аймгийн ИТХ ын тэргүүлэгчдийн 28 дугаар тогтоолоор ЭХ ын гавьяат ажилтан Г.Тувааны нэрэмжит эмнэлэг  болов.

2011-2019 он            

2011 оноос Тархины цахилгаан бичлэг хийж эхлэв. Хэвлийн хөндийн дурангийн мэс засал хөгжих суурь тавигдав.

2012 онд алсын зайн оношилгооны төвийг байгуулав. Мөн онд цус үйлдвэрлэлд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийн 9-10 төрлийн ЦЦБ үйлдвэрлэж, амбулаторийн тусламжинд цаг товлох үйлчилгээг эхлүүлэв. 2012 онд Поликлиникийн шинэ барилга ашиглалтанд оров. Чанарын алба байгуулагдан чанар сайжруулах арга, эрсдлийн удирдлага, чанарын  хяналтын тогтолцоог бий болгов.

2013 онд Хүлээн авах сэхээний тасгийг салган Яаралтай түргэн тусламж, яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн зохион байгуулалтанд шилжүүлэв. Мөн оноос ЭТТИ техникийн ажлыг эхлүүлэв. Бамбай булчирхай, хөх, зөөлөн эд,булчингийн хэт авиан оношилгоо хийж эхлэв.

2014 онд гадаад хамтын ажиллагааны хүрээнд Францын Аксион Монгол нийгэмлэг хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппарат бэлэглэж  мч нарыг Францад сурган бие даан дурангийн мэ засал хийж эхлэв.

2014 онд ДЗОУБ ын хөрөнгө оруулалтаар хүүхдийн кабинет болон эмэгтэйчүүдийн кабинетыг дахин нээв.

2014  оноос гадаад харилцааг хөгжүүлж эхлэв. Шотландын Ямаа траст хүмүүнлэгийн байгууллагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэх, Францын Аксион Монгол нийгэмлэгтэй Хэвлийн хөндийн дурангийн мэс засал, нүд,яаралтай тусламжийг хөгжүүлэх чиглэлээр, Солонгосын Хьюндэй эмнэлэгтэй гэмтэл,согог заслын тусламжийг орон нутагт хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхлэв.

2014 оноос Зүрхний болон ургийн гажиг илрүүлэх ЭХО оношилгоо хөтөч үйлчилгээг нэвтрүүлж хүлээгдлийг тооцож эхлэн амбулаторид өдрийн эмчилгээний өрөө, дотрын тасагт 12 ортой ахмадын 2 өрөө нээв.

2014 оноос Энхтайвны корпусын СДА авч ажиллуулаж, эмнэлгийн номын санг сэргээв.

2015 онд МУ ын 3 сая дахь иргэний чацуутаныг эсэн мэнд амаржуулж, нярайн түнхний скринингийн оношилгоо хийж эхлэн, нүд,гүйлсэн булчирхайн мэс заслын нэр төрөл нэмэгдэв.

2015 оноос сүлжээний инженер, эрүүл мэндийн цахим мэдээлэлийн нэгдсэн систем, серверитэй болж, цахим цаг товлох үйлчилгээнд  шилжив.

АХБ ны захирлуудын зөвлөл тус эмнэлэгт айлчлал хийж ЭМСХХ-3,4 төслийн хэрэгжилт үр дүнг Монгол улсаа төлөөлж тайлагнав.  Хавдар,хавдрын хөнгөвчлөх эмчилгээний иж бүрэн тоноглогдсон 2 өрөөг мэдрэлийн тасагт ажиллуулж эхлэв.

Ажилчдын чийрэгжүүлэлтийн өрөө, Бона вита үндэсний лавлагаа лабораторийн салбарыг нээв.

2015 оны аймгийн ИТХ ын 61 дүгээр тогтоолоор ЯТМЭЭ тасаг МУын хүний гавьяат эмч Ш.Готовын, Төрөх тасаг клиникийн профессор их эмч С.Баяраагийн нэрэмжит болов.

2016 онд Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагын болзол ханган  улсад 2 дугаар байр эзлэв.

2017 онд Биохими,иммунологи, нүдний хараа, даралтыг хэмжих шинжилгээг бүрэн автомат, цусны бүлэгнэлт, оюун ухааны чадамжийг тодорхойлох шинжилгээг хийдэг болов.

Эмнэлгийн бүртгэл мэдээлэл,цусны төвийн үйл ажиллагаа бүрэн цахимжив.

Гемодиалез эмчилгээ, мөчдийн ясыг түгжээст хадаасаар бэхлэх, арьс нөхөх, гар сарвууны согог заслын хагалгаа хийж эхлэв.

ЭМСХХ-5 төслийн санхүүжилтээр Цусны салбар төвд иж бүрэн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийв.

Эмнэлэгийг цахилгаанаар бүрэн хангах цахилгааны нөөц үүсгүүр 100 генераторитой болж эмнэлгийн бүх барилгийг холбов.

2018 оноос 4 алба, 10 тасгийн зохион байгуулалтанд шилжиж, өсвөр үеийн кабинетыг нээв.

Эмнэлэг 143 оронд хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлж байв.

Арьс үс, хумсны мөөгөнцрийн оношилгоо, цусны резусийн дэд бүлгийг тогтоох, зонхилон тохиолдох 7 төрлийн хорт хавдрын өвөрмөц уургийг цусанд тодорхйолох шинжилгээ хийдэг болж өвдөг түнхний үе солих мэс заслыг хийж эхлэв.

Угаалга моорогийн барилгад их засвар хийн эмгэг судлалын тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл хийв.

2019 онд нярайн сурфактанат эмчилгээг нэвтрүүлж, хүүхдийн мэс заслын тусламжийг үзүүлдэг болов.

Цусны хүчил суурийн тэнцвэрийг тодорхойлох, 3D/4D ЭХО оношилгоог хийдэг болов.

Төрөх тасагт зайн оношилгооны иж бүрэн төхөөрөмж суурилагдан, эх барих нярайн эмнэлзүйн сургалтын танхимтай болов.

Японы яаралтай тусламжийн төвтэй хамтран Амилуулах суурь болон лавшруулсан тусламж, зүрх зогсох үеийн яаралтай тусламж, Ротари клубтэй хамтран нярайн амилуулах тусламж чиглэлээр эмч нарыг чадавхижуулах сургалтуудыг хамтран зохион байгуулж сургалтын хэрэгслээр хангагдав.

100 ортой эмнэлгийн шинэ барилгын шав тавив.

ДЭМБ ын баруун бүсийн захирал, ДЭМБ ийн Монгол дахь суурин төлөөлөгч зочлов.   

2020 оноос  эмнэлэг 179 оронд үйл ажиллагаа явуулдаг болов.

Чанарын алба эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба болон өргөжин үйлчлүүлэгчийг танин тодруулах, COD BLUE, Эмийн аюулгүй байдал, Үйлчлүүлэгч унаж гэмтэхээс  сэргийлэх, нянгийн тэсвэржилтийг бууруулах аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.  

Халдвар хяналтын баг Халдварын сэргийлэлт хяналтын алба болж албаны дарга халдвар судлаач, ХСХ ын эмч,сувилагч, тасаг нэгжүүдэд ажилтантай болж өргөжив.

Ахмадад ээлтэй байгууллагын болзол хангав.

Gene-expert ээр сүрьеэ өвчний оношилгоог хийдэг болов.  Зөөврийн рентген оношилгооны аппараттай болов.

ZOOM аппликейшн ашиглан онлайн хурал,сургалт,лайв мэс засал эмчилгээ, DERMA программ ашиглан арьсны эмгэгийн зайн оношлогоо,эмчилгээний аргыг нэмтрүүлэв.  

НҮБ ын ХАС ын дэмжлэгтэй  Өсвөр үе ээлтэй орчин төсөл хэрэгжүүлэв.

2021 онд эмнэлэг тохиолдолд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн системд шилжив.

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Молоекул биологийн лаборатори байгуулсан бх ПГУ шинжилгээ хийдэг болов.

ЭМЯ ны санхүүжилтээр Халдвартын тасгийг мехнаик агаар сэлгэлтийн системтэй болгов. Короновируст халдварын цар тахалтай тэмцэх сэргийлэх, эмнэлэг дэлгэх, оношлолх эмчлэх ажлыг зохион байгуулав.

Эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн ханын нэгдсэн систем суурилуулав.

ЭМСХХ-5 + төслийн санхүүжилтээр Төвлөрсөн ариутгалын тасгийн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл төсөл хэрэгжүүлэв.