Цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ

  • Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
  • Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
  • Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
  • Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх. Жишээ нь: ЭХО, рентген, MRI, CT

Шээсний ерөнхий шинжилгээ

  • Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколадь гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх /1 хоногийн өмнөөс/
  • Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс дасгалаа зогсоосон байх
  • Зориулалтын нэг удаагийн саванд авчирч өгөх эсвэл лабораторид ирээд зориулалтын нэг удаагийн саванд өгөх
  • Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
  • Заавал өлөн шээс өгөх
  • Шээсний дунд хэсгээс шинжилгээнд авчрах
  • Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх

Мазокын шинжилгээ

  • гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх
  • Үтрээний лаа болон бусад эмчилгээ хийгээгүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Үтрээний угаалга, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
  • Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх

Нян судлалын шинжилгээ

  • Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
  • Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах
  • Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж, хоолойгоо буцалсан усаар зайлан, сайн ханиалгаж цэрээ өгөх
  • Хөөмий-залгиурын арчдасын шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
  • Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө өглөө нь хошногын амсар хэсгийг угаахгүй, өглөө ирж сорьцоо өгөх

Эрэгтэйчүүдийн мазок

  • Бэлэг эрхтнийг сайтар угаасан байх
  • Өглөө шээгээгүй ирэх, эсвэл 2-3 цаг шээгээгүй байх
  • 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх

Ходоодны дуран

  • Шинжилгээний өмнөх орой 19:00 цагаас хойш юм идээгүй байх, өглөө шингэн уугаагүй өлөн ирэх
  • Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
  • Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх

Бүдүүн шулуун гэдэсний дуран

  • Шинжилгээний өмнөх өдөр ирж гэдэс цэвэрлэх бодис, зааврын хамт авах
  • Гэдэсний туулгыг зааврын дагуу ууж, уух явцдаа шатаар өгсөх уруудах, өрөөндөө холхиж явах гэх мэтээр хөдөлгөөн сайн хийх
  • Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
  • Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх

Үзлэгийн цаг авах

Та заавал өөрийн биеэр ирэхгүйгээр үзлэгийн товлолт цаг авч болно.

Нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлийн 75050103 дугаараас ажлын цагаар

E-mongolia

биеэр