You are currently viewing СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2022 оны 3 сарын 24ны өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр *Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр*-ийн хүрээнд Халдварт Сүрьеэгийн тасгийн хамт олон  амбулаториор үйлчлүүлж буй 101 иргэнд сургалт, сурталчилгааны материал тарааж мэдээллийн самбарт мэдээлэл байршуулан 12 хүнээс асуумж авч, 2 хүнээс цэрний түрхэц авч, сүрьеэтэй 1 өвчтөний  хавьталыг үзлэгт хамрууллаа.

Мөн Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье өдөрлөгийн хүрээнд  Дундговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд  Халдварт Сүрьеэгийн тасгийн их эмч А.Баянжаргал сувилагч А.Мөнхтамир Ч.Гантуяа үйлчлэгч- С.Сугир Б.Норжмаа    Б.Энхцацрал болон сүрьеэгийн сайн дурын ажилтнуудтай хамтран  аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 40 ажилчдад үзлэг шинжилгээ хийж, сургалт сурталчилгаа, мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэн ажиллаа.

Биднийг дагаарай:

Хариулт үлдээх