You are currently viewing ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ЛАБОРАТОРИЙН ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАА

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ЛАБОРАТОРИЙН ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ ХИЙЖ АЖИЛЛАА

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтэн Др Такэши Нишижима, зөвлөх Др Мотоюки Цубой ХӨСҮТ-н Нян судлалын лабораторийн эрхлэгч эмч Одгэрэл нар “Нянгийн тэсвэржилтийн тандалт, лаборатори, дэгдэлтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх” чиглэлээр 2022 оны 10 дугаар сарын 12 ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Микробиологийн лабораторит ажиллаа.Энэхүү ажлын хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшин дэх нянгийн тэсвэржилтийн тандалт, лабораторийн чадавхын үнэлгээ хийхийн зэрэгцээ тандалтын болон лабораторийн мэргэжилтнүүдэд “Нянгийн тэсвэржилтийн тандалтын сүлжээг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, үнэлгээний урьдчилсан дүн, сургалт хэлэлцүүлгийн дүгнэлт, санал зөвлөмжийг ЭМЯ болон ХӨСҮТ-д танилцуулна.

Биднийг дагаарай:

Хариулт үлдээх