You are currently viewing Дэлхийн эмч нарын өдрийг Дундговь аймагт өргөн тэмдэглэлээ.

Дэлхийн эмч нарын өдрийг Дундговь аймагт өргөн тэмдэглэлээ.

Баярын хурлыг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс нээж аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар баяр хүргэн үг хэллээ.  Төрийн болон Засгийн газрын шагнал, аймгийн Засаг даргын болон ТББ-ын шагналаар олон арван эмч шагнагдсаныг энэ үеэр гардуулж баяр хүргэв. Мөн Монгол улсын хүний гавьяат эмч  Ш.Готов, М.Баянсан агсан нарын нэрэмжит шагналыг үр хүүхэд, гэр бүл нь гардуулж Монгол улсын Хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит шагналыг эрдэм шинжилгээний илтгэл нь шалгарсан эмч нарт олгосон юм.  Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглов.

Монгол Улсын Төрийн Дээд шагнал “Алтан гадас” одонгоор

1. Зундуйн Должинсүрэн –Эрүүл мэндийн газрын ахмад эмч,

“Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр  

1. Батаагийн Ган-Эрдэнэ-Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн дотрын эмч

2. Ганбатын Улааннаран-Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр  

1. Цэрэннямын Элбэгмаа-Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн эмч

2. Ц.Дэлгэрцэцэг- Дотрын зөвлөх эмч, зүрх судасны эмч

3. Х.Жаргал- Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч

Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр   

1. Дамдингийн Хулан –Нэгдсэн эмнэлгийн эм зүйч

2. Тэгшбаатарын Оюунчимэг-Хувийн эмийн сангийн эм зүйч

3. Ганбилэгийн Энхболор-Монос эмийн сангийн эм зүйч

4. Эрдэнэсүхийн Ариунаа-Луус сумын эрүүл мэндийн төвийн их эмч

5. Чинтөгсийн Сумъяа-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч

6. Мөнхбатын Доржханд-Хулд сумын эрүүл мэндийн төвийн их эмч

7. Батсайханы Мөнхшүр- Хулд сумын эрүүл мэндийн төвийн их эмч

8. Эрдэнэбаяры Насандэлгэр –Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн дарга

9. Юмжирмаа Янжиндулам-Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн дарга

10. Батсайханы Хос-Эрдэнэ-Зоонозын өвчин судлалын төвийн нян судлагч эмч

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Клиникийн профессор”-цол, тэмдэгээр    

1. Чулуунбаатарын Ганболор –Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч 

Халх голын байдлаанд ялсаны 80 жилийн ойн медаль    

1. Пүрэвсүрэнгийн Цэцэгням –Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч, нүдний их эмч 

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр

1. Дашзэвгийн Нямтогтох –Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

2. Баянсангийн Буяндэлгэр-Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр

1. Бямбаагийн Наранцацрал-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч

2. Батчулууны Дагийранз-Луус сумын эрүүл мэндийн төвийн их эмч

3. Лийлэнгийн Энхжаргал-“Буяндэлгэр” эмийн сангийн эм зүйч 

4. Батсайханы Хос-Эрдэнэ Зооноз өвчин судлалын нян судлаач эмч

Сайнцагаан сумын Засаг даргын “Хүндэт жуух” бичиг 

1. Болдбаатарын Бямбарагчаа-Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмч

2. Пүрэвжавын Мягмарсүрэн –Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч

3. Балдоржийн Уранцэцэг-Нэгдсэн эмнэлгийн лабораторын тасгийн их эмч 

4. Лхагваасүрэнгийн Баасанмядаг-Уламжлалт  анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн их эмч

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч” цол, тэмдэгээр 

1. Эрдэнэбилэгийн Гандэлгэр- Нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замаар дамжих, халдвар, ДОХ-ын эмч

2. Баярмагнайн Пүрэвдорж-Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогын эмч

3. Бямбасүрэнгийн Ганбаатар-Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч

4. Энхтүвшингийн Сугирсүрэн-Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч

Хүний гавъяат эмч Готовын нэрэмжит шагналаар  Хүний их эмч Бямбацэрэн

Хүний гавъяат эмч М.Баянсан агсны нэрэмжит шагналаар Хүний их эмч М.Мөнгөншагай

Монгол улсын хүний гавьяат эмч Б.Ганхөлөгийн нэрэмжит эрдэм шинжилгээний, онол практикийн IX дэх бага хурлын

1-р байранд Дундговь аймаг Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Б.Цэрэндулам “Аксенфельд-Ригерийн хам шинж /Axenfeld Rieger Syndrome/ илтгэлээр

2-р байранд Сайнцагаан Эрүүл мэндийн Төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан А.Мөнхчимэг Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх нь илтгэлээр

3-р байранд Гурвансайхан сумын Эрүүл мэндийн Төвийн дарга Э.Лхагва нар шалгарлаа.

“Q-Risk шалгуураар цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст ойрын 10 жилд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар хүндрэх эрсдлийн хувь, зүрхний биологийн насыг тооцсон дүн ”  илтгэлээр

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭГЧ -2  тэмдэг үнэмлэхээр,                  

                             Ж.ӨЛЗИЙБАЯР -Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч.

                              Н.ЦЭРЭНДУЛАМ-Дотрын тасгийн эрхлэгч, гемодиализийн эмч.

                              П.НЯМРАГЧАА – Параклиникийн тасгийн эрхлэгч нян судлаач эмч.

                              Б.ЦЭРЭНДУЛАМ- Нүдний эмч.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ШАГНАЛААР

Б.ТҮВШИНТӨГС  – Яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлгийн эмч.

Э.УУГАНБАТ –       Дотрын эмч

Биднийг дагаарай:

Хариулт үлдээх