Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Б.Цэрэндулам нь 2022 оны 4дүгээр сарын 21 ны өдөр Монголын үндэсний телевизийн “Тэгш боломж” нэвтрүүлэгт нүдний өвчлөл урьдчилан сэргийлэлт, нүдээ хайрлахын ач тус мөн нүдний ховор өвчин буюу аксенфельд- ригерийн хам шинж /ARS/ буюу 2 нүдэндээ төрөлхийн гажигтай хүүхэд оношлогдсон талаар ярилцлага өглөө. Энэ үеэр хүүхдийн харааг 6 сартайгаас нь шалгуулж хэвшүүлэх хэрэгтэйг онцгойлон эцэг эхчүүддээ анхааруулж байсан юм.
Биднийг дагаарай: