2022 оны 4 дүгээр сарын 23-наас 27-ны хооронд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, Сайнцагаан сумын ахмад настанууд, төрийн байгууллагуудын ажиллагсад, сайн дурын идэвхтэн 30 иргэнийг хамруулан “Хийн дасгал”-ын сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалтыг аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Политехник коллежтэй хамтран зохион байгуулагдаж байна.Сургагч багшаар Монголын хийн дасгалын холбооны тэргүүн Х.Оюунбилэг, багш Д.Нарангэрэл нар ажиллаж байна.“Хийн дасгал” нь бүх насны хүмүүс хийж болох хүний биеийн бүх булчин, шөрмөс, үеийг хөдөлгөөнд оруулдаг, махбодыг эрүүл чийрэг болгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, урт наслуулах ач холбогдолтой дасгал юм.

ХИЙН ДАСГАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Биднийг дагаарай: