Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэхЦусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлсан байхад болно.Биохимийн шинжилгээнд бэлдэхБиохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.
Шээсний шинжилгээнд бэлдэхШээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.Савыг эмийн сангаас авна.Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.
Үтрээний наалдац болон Эсийн шинжилгээнд бэлтгэхЭмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.Мөн шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доорхи дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээҮтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэтБэлгийн харьцаанд ороогүй байхТампон хэрэглээгүй байх!!! Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй
Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:Бэлэг эрхтэнийг сайтар угаасан байхӨглөө нь шээгээгүй ирэх эсвэл 2-3 цаг шээгээгүй байж болно24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.
Өтгөний шинжилгээЖорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ.Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагаар таслан авна. Баас нь шээсний хольцгүй байх ёстой.
Үзүүлэлт тус бүрээр авч үзвэл:Сахар: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,Холестрин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, 7 хоногийн өмнөөс өөх тостой хоол хүнс хэрэглэхгүй, 2 долоо хоногийн өмнөөс өөх тосны эсрэг эм, бэлдмэл хэрэглээгүй байх,Триглицерид: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх.Билирубин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,Креатинин: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх, мах махан төрлийн хоол хэрэглээгүй, тодосгогч бодис бүхий эм хэрэглээгүй байх.АЛАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,АСАТ: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх,Амилаза: Өлөн байх, архи согтууруулах ундааг 24 цаг өмнөөс хэрэглээгүй байх.