You are currently viewing ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ДУНДГОВЬ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хүн амын нас хүйс,эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх үзлэг,оношилгоо, шинжилгээг зохион байгуулах ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭМЖИХ ТӨВ ийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 05 сарын 16 ны өдөр боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЭМГ ын дарга Б.Алтантөгс хэлтсийн дарга нар Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмч ажилчид үйлчлүүлэгчдийн төлөөлөгчид оролцлоо.МУЗГ, ЭМЯ ны хөрөнгө оруулалтаар тус төвийн барилгын иж бүрэн засвар, 1,1 тэр бум төгрөгийн оношилгоо шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэн үзлэг шинжилгээ оношилгоо хийх нөхцөл бүрдсэн. Тус төвөөр 18 аас дээш насны 30790 хүнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоог жилийн туршид хийхээр төлөвлөгдөөд байна.2022 оны 05 сарын 01 ны өдрөөс эхэлсэн урьдчилэн сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ оношилгоонд 372 иргэн хамрагдаад байгаагийн 74 буюу 19,8% нь 18-30 насны, 66 буюу 17,7% нь 31-45 насны , 93 буюу 25,0% нь 46-60 насны, 139 буюу 37,4% нь 61 ээс дээш насны иргэн даатгуулагч байна.Эрүүл мэндийн дэмжих төвөөр насанд хүрэгчид буюу 18аас дээш насны, 2019 оноос хойш даатгал бүрэн төлсөн иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөс урилгаа авч үйлчлүүлнэ.

Биднийг дагаарай:

Хариулт үлдээх