You are currently viewing БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ХИЙДЭГ БОЛЛОО

БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТАА ХИЙДЭГ БОЛЛОО

ЭМЯ-ны санхүүжилтээр 15-аймагт Бөөр шээсний доод замын дурангийн багаж аппарат тоног төхөөрөмж нийлүүлж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт УНТЭ-ийнУрологи-Андрологийн төвийн мэс заслын их эмч Н.Саранцэцэг болон урологийн эмч Т.Шинэбаяраар ахлуулсан баг 2022 оны 6 сарын 3,4,5-ны өдрүүдэд орон нутагт нарийн мэргэжлийн хагалгааг өндөр түвшинд зохион байгууллаа. Нийт 45 хүнд үзлэг хийж, 71 хүнийг бөөр шээс дамжуулах замын чулууны судалгаанд хамруулан, дурангийн мэс засал 7 хүнд, нээлттэй мэс засал хагалгааг 2 хүнд хийлээ. Цаашид иргэд орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг авах нөхцөл боломж бүрдэж байна

Биднийг дагаарай:

Хариулт үлдээх