Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн их эмч Н.Цэрэндулам нь АШУҮИС-ын түүхт 80жилийн ойгоор Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Клиникийн профессор” цол хүртлээ.
Их эмч Н.Цэрэндулам нь 2002онд АШУҮИС-ын Уламжлалтын их эмчээр төгсөж, төвөөс алслагдсан хөдөө орон нутагт сумын эмчээс эхлэн эрүүл мэндийн төвийн дарга, аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч, тасгийн эрхлэгч, гемодиализын эмчээр нийт 17дахь жилдээ мэргэжил нэгт нөхдөө манлайлан, эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа манай шилдэг тэргүүний эмч мэргэжилтнүүдийн нэг юм.
Н.Цэрэндулам эмчдээ баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе
Биднийг дагаарай: