You are currently viewing ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдад Дундговь аймгийн онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, тохиолдож буй гал түймрийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэгийг олголоо.

Дундговь аймгийн Онцгой байдлын хамт олондоо баярлалаа👏👏👏

Биднийг дагаарай:

Хариулт үлдээнэ үү