Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментийн нэгдсэн тогтолцоо ISO 9001:2015 г Г.Тувааны нэрэмжит нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, тасгийн эрхлэгч арга зүйч нар болон эмч ажилчид ISO 9001:2015 ын зөвлөх баг G2G сургалтын төвийн багш ISO 9001, ISO 14001, ISO 45001,ISO 22000 тэргүүлэх аудитор Л.Тунгалаг, Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Баасанжав нар оролцлоо. Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо ISO 9001:2015 гэж юу болох, энэ стандартыг хэрэгжүүлэх ач холбогдол сэдвээр сургалт хийж эмнэлгийн удирдлагууд ажлын хэсгийнхэнд арга зүйн зааварчилга өгч төлөвлөгөөгөө боловсруулан ажлаа эхлүүллээ.
SO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Биднийг дагаарай: