ДЭМБ-с энэ жилийг “Эмийн хэрэглээний аюулгүй байдал – Эмийг зөв хэрэглэе” уриатай ажиллахаар зарласан. Энэхүү уриатай холбоотойгоор “ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ”-ний мэдээллийг сургууль, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж байгаа билээ. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмзүйч А.Үүрийнцолмон лаборатори “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн Бямбатогоо багштай 3б ангийн сурагчдад мэдээлэл хийлээ. Тус уриан дор эмийн зохистой хэрэглээний сургалт 1 жилийн турш үргэлжлэх тул сургалт, мэдээлэл авах хүсэлтэй байгууллагууд 70593991, 88044704 утсаар холбогдоорой.
ХАМТДАА ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ.
Биднийг дагаарай: